загварын чиг хандлагыг тод өнгө тодорхойлно

2011-05-05,

Удахгүй урин дулаан цаг болж охид бүсгүйчүүд хаврын гоёлоо өмсөнө. Тиймээс Ази, Европт энэ жил ямархуу загвар, өнгө, материалтай хувцсаар гангарч байгааг толилуулъя. Энэ намрын хувцас загварын үндсэн өнгийг улаан, тод ягаан, оюу ногоон, час улаан, хөх өнгө давамгайлна. Мөн саарал, ухаа хул, хар, шаталсан байдалтай өнгөнүүдийг сонгож байгаа аж. Тод өнгийг ажил хэрэгч хувцастай хослуулж, амар тайван байдлыг харуулахын тулд хар саарал өнгийг сонговол илүү тохиромжтой. Эрх чөлөөтэй байдлыг сануулахын тулд завсрын өнгүүдийг тусгаж болох ажээ. Харин материалын хувьд даавуу, нимгэн материал дээр гар аргаар хийсэн, зузаан хувцас хийхэд зориулсан ноолууран болон салхи нэвтрүүлдэггүй материалыг онцлон сонгож байна. Түүнчлэн торгомсог зөөлөн материалыг мартаж болохгүй. Энгийн загвар эмэгтэйчүүдийн гоёо Эмэгтэйчүүдийн хамгийн ихээр ташаадаг загвар бол судалтай бэлхүүс барьсан хүрэм, гүн хуниас бүхий гоёлын оруулгатай цулгай бие барьсан мини юбка юм. Энэ жил гойд оруулгагүй энгийн загвартай хувцсыг сонгож байна. Мөн эмэгтэй хүний босоо захтай нимгэн цамц, ажлын халаат, бүстэй цамц, уяа туузан чимэглэлтэй пластик оруулгатай цацаг болон эмжээрэн чимэглэлтэй хөвөн даавуун материалаар хийсэн хувцаснууд энэ жилийн хавар намрын загварыг тодорхойлж байгаа юм. Азийн бүсгүйчүүд ихэнхдээ тод өнгөтэй хувцсыг сонгодог. Иймээс олон төрлийн малгай, нүдний шилнүүд эрэлт ихтэй байгаа ажээ. Харин нэмэлт чимэглэлүүдэд, залуу хүний эрч хүчтэй байдлыг харуулсан үслэг арьс, хүзүүний зүүлт, өндөр өсгий, арьсан түрүүвч бээлийг сонирхох болжээ.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax