Хаштай үхрийн гол махан ороомог

2011-05-05,

http://www.4shared.com/file/nmSITpNY/4444.html Орц: /2-3 порц/ Хаш буюу чэс 300 гр, гол мах 300 гр, өндөг 4 ш, сонгино 20 гр, сармис 5 гр, чили соус 10 гр, япон цуу 20 гр, ургамлын тос 50 гр. Хийх арга: 1. Хашны /300 гр орчим жинтэй 1ш/ 2 талыг тэгш аваад урт иштэй хутганы тусламжтайгаар голыг нь ухаж авна. 2. Ургамлын тосонд чили соус, сармис, япон цуу хийж гол махыг /урт гонзгой хэлбэртэй/ амтална. 3. Өндөгний цагаан, шар уургийг ялгаж тус тусад нь шарна. Ялгаж шарсан өндөгөө давхарлан тавиад амталсан гол махаа ороож нүхэлсэн хашны дотор хийнэ. 4. Бэлтгэсэн ороомгоо нимгэн хавтгай зүсэж хайруулын тавганд 2 талаас нь жигд шарж /5-8 минут/ болгоно. Эсвэл ороомгоо бүтнээр нь шарах шүүгээнд хийж 200 хэмд 20 минут шарж болно. 5. Чанаж болгосон төмсийг сармис хэлбэртэй хэрчиж цөцгий, гахайн утсан махны хамт хуурч хачир бэлтгэж болно. Энэхүү зоогийг өдөр тутмынхаа хоол хүнсэнд болон босоо хүлээн авалтын үед зориулан бэлтгэхэд тохиромжтой.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax